Улаанбаатар-Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км автозамын хөдөлгөөнийг өнөөдөр 12.00 цагт нээнэ.

Тус замыг нийслэл үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн өдрөөр буюу өнгөрсөн сарын 29-нд нээхээр төлөвлөсөн байсан ч цаг агаар эрс хүйтэрсэн учир асвольт, бетон цутгах зэрэг ажлууд түр зогссон. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх Налайх чиглэлийн замыг дээрх хугацаанд нээхийг хориглож, ард иргэд, зорчигчдын аюулгүй байдлыг хангасан цагтаа нээхийг үүрэг болгосон юм.

Улмаар өнөөдөр буюу 11 дүгээр сарын 4-ны 12.00 цагаас замын хөдөлгөөнийг нээхээр болжээ.

Улиастайн гүүрээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх тус 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлж буй.