Peak.mn
09 сарын 25, 2026
Нийслэл хотод энэ жилийн намрын мод тарилт есдүгээр сарын 26-наас аравдугаар сарын 11-нийг хүртэл хугацаанд үргэлжилнэ.
Энэ оны намрын мод тарилтаар нийслэлийн хэмжээнд 1.3 сая мод тарина.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд есдүгээр сарын 27-ны 10:00 цагт намрын мод тарих өдрийн нээлт болно. Их хотын иргэн таныг гэр бүл, найз нөхөд, хамт олноороо хүрэлцэн ирэхийг урьж байна.
Нийслэлийн ундны усны эх үүсвэрийг хамгаалах, хөрс, агаарын бохирдлыг бууруулах, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь мод тарих ажлын чухал зорилтын нэг юм. Мод тарих ажил зөвхөн төр, байгууллагын үүрэг биш, хашаандаа, амьдарч буй орчноо ногооруулахад хүн бүрийн оролцоо чухал.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 976 га талбайд мод тарьж, ногоон байгууламж бий болгохоор төлөвлөснөөс 280 га талбайд мод тарилт, ойжуулалтын ажил хийгдэж байна. Энэ хүрээнд 30 төрөл зүйлийн 181,000 мод тарьсан бөгөөд 97.8 хувь нь амжилттай ургаж, ургалтын үзүүлэлт өндөр байна гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.