Өнөөдөр тохиож байгаа “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр Хан-Уул дүүргийнхэн  17000 гаруй  мод бут, сөөг тарилаа.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын болон Засаг даргын дэргэдэх хэлтэс албадын удирдлагууд, ажилтан албан хаагчид, Хороод дүүргийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, сургууль, цэцэрлэг, Сууц Өмчлөгчдийн Холбоод “Бүх нийтээр мод тарих” үйл ажиллагаанд нэгдэж идэвхтэй оролцжээ.

Энэ дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Эко дүүрэг-Ногоон хөгжил” зорилтыг онцгойлон тусгаж, нийслэлийн өнгө, дүр төрхийг тодорхойлогч Хан-Уул дүүрэг нь “Эко дүүрэг” болох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа юм.