“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2023” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 20-26-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байна. 



Энэ жил нийслэл, орон нутгийн 500 гаруй хүнс, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 3000 орчим нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүрч байгаа аж. 

Мөн хотын хэмжээнд 31 байршилд 8 дугаар сарын 2-ны өдрөөс 11 дүгээр сарын 1-нийг өдрийг хүртэлх хугацаанд газар тариалангийн үйлдвэрлэл зонхилон эрхэлдэг Төв, Сэлэнгэ, Өмнөговь, Дархан-Уул, Булган, Ховд зэрэг аймгуудын 265 гаруй тариаланчид үндэсний үйлдвэрлэгчид, жижиг дунд бизнес эрхлэгчдийн эх орны хөрсөнд ургасан шинэ ургацыг нийслэл хотынхоо  хэрэглэгчдэд хүргэх өргөтгөсөн худалдааг дүүргүүдийн Засаг даргын тамгын газрын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэстэй хамтран зохион байгуулж байна.