Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны гүүрний хойд талд Дулааны шугамын ажил хийж буйтай холбогдуулан зорчих хэсгийн урагш чиглэсэн эгнээг түр хугацаагаар хаажээ. 

Иймд иргэд жолооч нарыг хөдөлгөөний эрчим сийрэг авто замыг сонгон замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас санууллаа.