П.Мөнгөнсор
12 сарын 26, 2023
Цахим орчинд контент бүтээгч "Nas Daily" багийнхан энэ оны 8-р сард манай улсаар аялж, Монголын соёл ахуйг дэлхийд сурталчлах контентууд бэлтгэсэн билээ. Түүнчлэн "Nas Summit-2023" арга хэмжээг зохион байгуулж, өндөр хандалттай контент хийх туршлага, мэдлэгээ монгол залуустай хуваалцсан юм.
Тэгвэл БОАЖЯ ирэх жил дахин "Nas Daily"-тэй хамтран ажиллаж, “GO MONGOLIA” санаачилгын хүрээнд Монголын аялал жуулчлалыг таниулсан контентууд бэлтгэхээр төлөвлөсөн байна.
Энэ жил аялал жуулчлалын салбар “Welcome to Mongolia" буюу “Монголд зочлох жил” хэмээх түлхүүр үгийг ашиглаж байсан бол ирэх жилээс “GO MONGOLIA” болгон өөрчилж байгаа аж. Энэ нь залуус давамгайлсан өнөөгийн нийгэмд “Өөдөө тэмүүлэх Монгол” гэдэг утгыг бэлгэдэж, өөрөөр хэлбэл олон улсад “Монголд зочилж шинийг мэдэр”, “Монголд очиж өөр хаана ч олохгүй шинэ боломжийг ол” гэх мэт салбар бүрийг сурталчилж болох өргөн утга, агуулгыг багтаахыг зорьсон байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.