Х.Оргил
04 сарын 07, 2026
Даваа гарагт сарны орчимд хүрсэн Artemis II багийн сансрын нисэгчид хүн төрөлхтөн дэлхийгээс хамгийн хол зайд хүрсэн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Америкийн гурав, Канадын нэг сансрын нисэгчээс бүрдсэн тус багийн суусан “Orion” капсул дэлхийгээс 406,000 гаруй км зайд хүрч, 1970 онд “Apollo 13” багийн тогтоосон 400,171 км-ийн дээд амжилтыг давсан байна.
Artemis II баг сарны гадаргаас ойролцоогоор 6,500 км зайд хүрч, дэлхийн дагуулыг нэг бүтэн тойрсны дараа буцах аяллаа эхлүүлсэн байна.
Нислэгийн үеэр багийнхан сарны гадаргуу дээрх тогтоц, тогоонуудыг ажиглаж, заримд нь нэр өгөх санал гаргасан байна. Тэдний саналд хөлгийн нэр “Integrity” болон багийн ахлагч Рийд Уайзмэний талийгаач гэргий Кэрролын нэр багтжээ.
“Artemis” хөтөлбөрийн дараагийн шатанд:
NASA энэ хөтөлбөрийг зөвхөн сар судлах төдийгүй цаашид Ангараг руу хүн илгээх урьдчилсан бэлтгэл гэж тодорхойлж байгаа юм.
Эх сурвалж: NASA, Associated Press
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.