Х.Оргил
06 сарын 19, 2019
МХЕГ-ын даргын баталсан “Баар, зочид буудал, массаж, сауны газар насанд хүрээгүй хүн ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтын дагуу урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Юниверс-Индастри ХХК, Зенэсистем ХХК, Эцэг эх ХХК,Түм аривжих ХХК-иудад Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэрдүгээр хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран шөнийн хяналт шалгалтыг хийлээ.
Шалгалтаар Юниверс-Индастри ХХК, Зенэсистем ХХК- иуд нь насанд хүрээгүй хүүхдүүдийг зөөгч барменаар ажиллуулсан мөн дотоод хяналтын журам тогтоож мөрдөөгүй, цагийн ажилтантай хөдөлмөрийн гэрээ хийгээгүй зөрчлүүд илэрлээ.
Хяналт шалгалтаар Юниверс-Индастри ХХК, Зенэсистем ХХК-иудад 6 заалттай албан даалгавар хүргүүлж зөрчлийн тухай хуулиар илэрсэн зөрчилд нь арга хэмжээ авч шийдвэрлэж ажиллалаа.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.