Сар бүрийн 1-нд согтууруулах ундаа худалдахыг хориглосон шийдвэрийг хүчингүй болгожээ

Сар бүрийн нэгний өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгох тухай Нийслэлийн засаг даргын захирамж гарчээ.

Уг захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт сар бүрийн 1-ний өдрийн 00:00 цагаас 2-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан үйл ажиллагаандаа Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7, 8 дугаар зүйл, 9 дүгээр зүйлийн 9,2 дахь хэсэгт заасан хориглолтыг чанд мөрдөж ажиллахыг ААН, байгууллага, иргэдэд үүрэг болгосугай гэжээ. 

Холбоотой сэдвүүд

согтууруулах ундаа хот2022

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.