Нефтийн үнэ 61 ам.доллароос буурчээ

МОСКВА. /TASS/. Лондоны “ICE” биржийн пүрэв гарагийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн ирэх 10 дугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 6.24 хувиар буурч, нэг торх нь 60.60 ам.доллар болжээ.

Энэ төрлийн нефтийн үнэ хамгийн сүүлд зургадугаар сарын 19-нд 60 ам.доллароос доошилж буурч байсан юм.

Хятад улсын 300 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд есдүгээр сарын 1-нээс эхлэн 10 хувийн татвар ногдуулна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг мэдэгдсэний дараа нефтийн үнэ ийнхүү буурчээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

нефт үнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.