МОСКВА. /TASS/. Дэлхийн зах зээлд “Brent” маркийн нефтийн наймдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ нэг торх нь 1.87 хувиар өсөж, 66.1 ам.долларт хүрснийг Лондоны “ICE” биржийн арилжааны мэдээлэл харуулжээ.

“Brent” маркийн нефтийн үнэ хамгийн сүүлд өнгөрөгч тавдугаар сарын 30-нд 66 ам.доллароос дээшилж өсөж байв.

АНУ болон Ираны хоорондох сөргөлдөөн улам даамжирч болзошгүй гэх болгоомжлолтой холбоотойгоор нефтийн үнэ өссөн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг