МОСКВА. /TASS/. Лхагва гарагт “Brent” маркийн нефтийн наймдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ нэг торх нь 3.61 хувиар буурч, 59.73 ам.долларт хүрснийг Лондоны “ICE” биржийн арилжааны мэдээлэл харуулжээ.

Энэ сортын нефтийн үнэ хамгийн сүүлд өнгөрөгч нэгдүгээр сарын 29-нд 60 ам.доллароос доошилж буурч байв.

АНУ-ын нефтийн нөөцийн талаарх жил тутмын мэдээллийг тус улсын Эрчим хүчний яам нийтэлсний дараа нефтийн үнэ унасан байна. Америкийн нефтийн нөөц 6.77 сая торхоор нэмэгдэж, тавдугаар сарын 31-ний байдлаар 483.26 сая торх болжээ. Харин шинжээчид 2 сая торхоор буурна гэж таамаглаж байсан байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг