Нэг дор 100-аас дээш жуулчин хүлээн авах чадалтай жуулчны баазад "Ногоон зээл" олгоно

Х.Оргил
04 сарын 01, 2019

Монгол улсад өнгөрсөн онд анх удаа хагас сая илүү гадаадын  жуулчид хүлээн авсанаар 569,542,966 ам.долларыг аялал жуулчлалаас олсон билээ.

Энэ тоо 29,6 өссөн дүн юм. Төрөөс аялал жуулчлалын салбарыг шат дараатай дэмжиж ажиллах хөтөлбөрт дэвшүүлсэн байна. Тухайлбал энэ салбарт өөрсдийн хувь нэмэрээ оруулж буй нэг дор 100-с дээш зочин хүлээн авах хүчин чадалтай жуулчны бааз, амралтын газруудад “Ногоон зээл” олгохоор болжээ.

Мөн аялал жуулчлалын салбарт боловсон хүчин, хүний нөөц бэлтгэх асуудалд анхаарал хандуулж 21 аймагт аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах аж. Энэ салбарт ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй хүмүүс тус сургалтанд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой гэнэ.

Эдүгээ дэлхийн аялал жуулчлалын ерөнхий хандлага нь Ази тив рүү өсөн нэмэгдэж, Ази Европийг холбосон аялагчдын зам улам эрэлттэйгээр өргөжин тэлж байна. Иймээс Монголын аялал жуулчлалын салбарт жуулчдын тоогоо жил бүр нэмэгдүүлэх бүрэн боломж нэмэгдэнэ гэж салбарын мэргэжилтнүүд Монголын аялал жуулчлалын салбарын  нэгдсэн цугларалт, бизнесийн худалдаа, танилцуулгын цогц болсон “Ай Ти Эм”- 2019  үзэсгэлэнгийн үеэр дурдлаа.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.