Х.Оргил
02 сарын 18, 2020
Ирэх гуравдугаар сард зохион байгуулахаар төлөвлөсөн аялал жуулчлалын эвент, арга хэмжээнүүдийг цуцлахыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна.
Сайдын тушаалд "Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн эрсдлийг бууруулах урьдчилан сэргийлэх зорилгоор 3 дугаар сард болох бүхий л арга хэмжээг цуцлахыг аймаг, нийслэлийн засаг дарга нарт үүрэг болгосугай" гэжээ.
Ирэх сард жуулчдын хамгийх ихээр сонирхон ирдэг Хөх сувд - Хөвсгөлийн мөсний баяр, Түмэн тэмээний баяр, Аялал жуулчлалын үзэсгэлэн яармаг, Наурызын баяр, Хаврын бүргэдийн баяр болдог билээ.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.9.46.48] ・ 2020.02.19 Хариулах
зѳв шийдвэр