Netflix-ээс "Physical Asia: Welcome To Mongolia” гэх шинэ нэвтрүүлэг хийхээр болсноо зарлалаа

Х.Уянга
12 сарын 03, 2025

“Physical Asia” шоунаас эхтэй Монгол Солонгосын багуудын нөхөрлөлийн түүх шинэ нэвтрүүлгээр үргэлжлэхээр боллоо. Тодруулбал, Netflix-ээс “Physical Asia: Welcome To Mongolia” нэртэй цоо шинэ цувралаа энэ сарын сүүлээр олон нийтэд хүргэхээ мэдэгдлээ. 

Тус шоуны үеэр Монголын багийн ахлагч Б.Орхонбаяр Солонгосын багийг Монголд урьж, харин Солонгосын багийн ахлагч Ким Дунхён, "Хэрэв тэмцээнд ялбал шагналынхаа мөнгөөр Монголд очно" хэмээн амлаж байсан билээ. Тэд амлалтаа биелүүлж, Монголд дахин уулзан, үзэгчдэд шинэ сорилт, шинэ өнгө төрхийг харуулах гэнэ. 

Шинэ нэвтрүүлэгт Солонгосын талаас Ким Дунхён, Амотти нар, Монголын талаас Б.Орхонбаяр, Э.Лхагва-Очир нар оролцох бөгөөд нийт 4 ангитай байх юм байна. Урьдчилсан байдлаар эхний хоёр анги энэ арванхоёрдугаар сарын 24-нд цацагдах бол дараагийн 3, 4-р анги 7 хоногийн дараа 31-ний өдөр Netflix-ээр үзэгчдэд хүрэх ажээ.

БИЧЛЭГ ҮЗЭХ: 


Сэтгэгдэл бичих (4)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.