Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт“Нэг жуулчин-нэг мод” жуулчны төгөл бий болгохоор зэхэж байна.

Энэ талаар нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг, Горхи-Тэрэлжийн жуулчны баазуудын холбооны Гүйцэтгэх захирал Д.Батнасан, Нью-Жуулчин турс ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Нэргүй нар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Батмөнхтэй уулзах үеэр ярилцжээ.

Түүнчлэн, жуулчны мэдээллийн төвийг нэмэх, хамтран ажиллах төлөвлөгөө гаргаж, цаашид тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж буй жуулчны үйлчилгээний байгууллагад жишиг сургалт хийх чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.

Сүүлийн жилүүдэд нийслэлд хамгийн ойр орших Горхи Тэрэлжийн улсын тусгай хамгаалалттай газар нутагт амрагч, жуулчдын тоо эрс өсч газрын доройтол, хөрсний элэгдэл, эвдрэл  хэрээс хэтрээд байгаа билээ.