Дэлхийн анхны богино хэмжээтэй мессэж NFT-р 107 мянган еврогийн үнэ хүрчээ.

Энэхүү мессэжийг 1992 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Vodafone компанийн инженер Нейл Фабворт хамтрагч Ричард Жэйвис рүү 2 кг жинтэй 'Orbitel' гар утсыг ашиглан илгээсэн аж. Энэхүү зурвас 15 тэмдэгт бүхий “Merry Christmas” хэмээх юм.

Vodafone компани энэхүү дуудлага худалдаанаас олсон орлогыг НҮБ-ын дүрвэгсдийн комисст хандивлахаар шийдсэн байна.

NFT гэж яг юу гэсэн үг вэ? Энэ нь англиар Non-Fungible-Token гэсэн үг. Fungible гэдэг нь монгол хэлнээ буулгавал орлуулшгүй гэсэн үг бол token гэдэг нь ямарваа нэгэн бараа материалыг илэрхийлэхдээ ашигладаг.