Дижитал бүтээгдэхүүний салбарын оролцогч талууд, дизайнеруудыг чадавхжуулах, дижитал бүтээгдэхүүний үр ашиг хүртэгчид цугларах "Digital Product Conference 2023" үйл ажиллагаа болох гэж байна.  

Энэхүү арга хэмжээ дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил  “Idea to Product” агуулгаар энэ сарын 23-ны өдрийн пүрэв гарагт Crocus event hall-д болно.

Арга хэмжээгээр дамжуулан дижитал эцсийн бүтээгдэхүүн бүтэх үе шат бүрд мэдвэл зохих чухал мэдлэгийг энгийнээр тайлбарлаж, инновацлаг санаатай ч түүнийг бизнес болгож амжаагүй байгаа ирээдүйтэй стартапын эзэн жижиг дунд бизнес эрхлэгч, нийгмийн энтрепренерууд, бизнесүүд, салбарын мэргэжилтнүүдэд бодит үр ашиг, тус нэмэр болохыг зорин ажиллаж байгаа юм.

Тус арга хэмжээний үеэр:

Үе шат бүрт зориулсан илтгэл

  • Дижитал бүтээгдэхүүн бүтэх үе шат бүрт зориулсан тусгайлсан илтгэлүүдийг тавина.

Жишээ бүтээгдэхүүн хөгжүүлэлт

  • Илтгэгч бүр илтгэлийнхээ агуулгыг бүрэн дүүрэн ойлгуулахад туслах дижитал бүтээгдэхүүнийг жишээ болгон танилцуулах ба ингэснээр үзэгчид шууд хэрэгжүүлж болох заавар, бүрэн зураглалтай үлдэнэ.

(Ai) Хиймэл оюуныг практик дээр ашиглах

  • Илтгэл бүрийн төгсгөлд хиймэл оюуныг тухайн үе шат дээр хэрхэн ашиглаж ажлаа хөнгөвчилж болох талаар зөвлөмж хүргэнэ.

Хөнгөлөлт, урамшууллууд

  • Оролцогч байгууллагуудаас хөнгөлөлт урамшуулал эдлэх боломж зэрэг үйл ажиллагаа болох юм.  

Дэлгэрэнгүй мэдээллийг www.dpc.mn-ээс аваарай.