Европын хөл бөмбөгийн холбоо "Газпром"-той байгуулсан гэрээгээ дуусгавар болгосноо зарлалаа

Б.Баясгалан
03 сарын 01, 2022

Европын Хөл бөмбөгийн холбоо ОХУ-ын байгалийн хийн томоохон үйлдвэрлэгч Газпром компанитай байгуулсан гэрээгээ дуусгавар болгосноо мэдэгджээ.

Мэдэгдэлд “Бидний гаргасан шийдвэр Европын Хөл бөмбөгийн холбооны аваргуудын лиг, шигшээ багуудын тоглолт, ЕВРО 2024 зэрэг бүх тоглолтын хүрээнд хүчин төгөлдөр үйлчилнэ” дурдсан байна.

Газпром компани 2012 онд Европын Хөл бөмбөгийн холбоотой хамтран ажиллаж хамтын гэрээгээ 2024 он хүртэл сунгасан байжээ.


Холбоотой сэдвүүд

дайн украин

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.