Украины ерөнхийлөгч Володимир Зеленський өөрийн улсын армийг дэлхийд чансаагаараа Оросын өмнө бичигдэх эрхтэй хэмээн мэдэгджээ.

Мэдэгдлийг тэрээр Ерөнхийлөгчийн албанаас Телеграм хуудаснаа нийтэлсэн бичлэгт дурдсан бөгөөд түүний хэлснээр, “Одоогийн байдлаар эзлэн түрэмгийлэгчдийн байлдааны бэлэн байдалд байгаа арми манай улсын нутаг дэвсгэр болоод Оростой хиллэсэн бүсүүдэд төвлөрч байна. Тэд бидний эсрэг тулалдаж чадах бүх хүн, бүх зүйлийг цуглуулсан.

Тиймээс энэ л мөргөлдөөнөөс харахад бид дэлхийд чансаагаараа хоёр, гуравт бичигдэж байсан армийг хангалттай эсэргүүцэж байна.

Үүнээс үзэхэд Украины арми дэлхийд чансаагаараа Оросын өмнө бичигдэх нь зүй ёсны хэрэг” гэсэн юм.

Түүнчлэн бичлэгийн үеэр Зеленський, бидэнд хангалттай зэвсэг байсан бол дайныг аль эрт дуусгаж, улсаа чөлөөлөх байсан гэдгийг ч цохон тэмдэглэсэн байна.