Цэдэнбалын Цэрэндолгор
02 сарын 21, 2023
Үндэсний төв архивын сан хөмрөгт “цагаан сарын тухай” тусгайлсан хөмрөг байхгүй боловч “Зарлигаар зарсан Хүрээнд сууж хэрэг шийтгэх сайдын яам”, “Их хүрээний Зурхайн дацан”, “Олон яамны хэргийг бүгд ерөнхийлөн захирах яам”, “Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яам”, “Их хүрээний Зурхайн дацан”, “Сайд нарын Зөвлөл”, “Ардын их хурлын тэргүүлэгчдийн газар”-ын сан хөмрөгийн жагсаалтыг үзвэл, монголчуудын цаг тооллын бичиг, цагаан сарын баярт холбогдох баримт, гэрэл зураг цөөнгүй байна.
Тухайлбал:
XIII зууны эхэн улаагчин туулай жилийн цагаан сарын шинийн нэгэнд Чингис хаан хулгана цагт дээшилж биеэ ариутган шинэ хувцас өмсөж тэнгэр газарт ёсолж Өүлэн эхдээ мөргөн золгож, дараа нь төрийн их ордондоо залран анхилам үнэртэй арц хүжийг багцаар шатаан зуун түшмэл гурвантаа мөргөн их ёслол үйлджээ.
Түүнээс хойш 1216 оны хулгана жилийн сар шинийн нэгэнд өөрийн сан хөмрөгөөс мянган лан алт, түмэн лан цагаан алт гаргаж харъяат улсын 60-аас дээш настай хүмүүст хувь хүртээжээ.
Чингис хаан ийнхүү цагаан сарыг төр түмний нэгдсэн их баяр болгож, хаврын урь орж, өлзий учралт барс сар гарах цагаар Есөн хөлт цагаан тугаа тахиж Их хуралдай хуралдуулах болсноос үүдэн харъяат аймгуудын олон ноёд түшмэд бэлэг хүргэн ирж хааны амгаланг эрдэг ёсон тогтсон тухай Рашид Ад Дин тэмдэглэжээ. Улмаар Монгол сар хэмээсний учир нь 1227 оны улаагчин гахай жил Чингис хаан Тангудыг эзэлсний дараа хаврын тэргүүн бар сарыг монгол тооллын тэргүүн сар хэмээн тогтоожээ.
Монголчуудын шинэ жил нь хаврын тэргүүн сар хэмээгдэж, цагаан идээний зүйл “цагаа” гэдгээс “Цагаан сар” гэдэг нэр үүсчээ.
Эх сурвалж: Архивын Ерөнхий газар
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.