Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажил хуульд заасны дагуу санал авах өдрийн 09 цагаас оройны 20 цаг хүртэл орон даяар явж дуусна. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийг 25619 иргэн гаргасан байна. 

Зөөврийн хайрцгаар дамжуулан саналаа өгч буй иргэн

Дээрх тоонд короновирусийн улмаас эмчлүүлж байгаа болон тусгаарлагдсан нийт 7051 хүн хамрагдаж байна. Энэ жилийн хувьд цар тахлын улмаас эмнэлэг, тусгаарлах байранд ажиллаж буй ажилтан, албан хаагчид зөөврийн хайрцгаар санал өгөх боломжтой.


Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо