Шинэ Зеландын хүндийн өргөлтийн тамирчин Лаурел Хаббард олимпын наадамд оролцсон анхны трансжендер тамирчин болно. Одоо 43 настай тэрээр өмнө хүйсээ солиулахаас өмнө эрэгтэйчүүдийн хүндийн өргөлтийн багт харьяалагддаг байсан. 2013 онд зодог тайлсан бөгөөд өөрийгөө трансжендер болно гэдгээ зарласан байна. 

Гэрэл зураг: Daily Mail сайт

Шинэ Зеландын олимпийн хорооноос гаргасан мэдэгдэлд: "Лаурел Хаббард миний бие олон олон Шинэ Зеландчуудын надад өгсөн сайхан сэтгэл, дэмжлэгт талархаж байна, цаашид энэ их итгэлийг алдалгүй даруу байх болно " хэмээжээ.

Олон улсын олимпийн хорооноос гаргасан шинэчилсэн удирдамжийн дагуу 2015 оноос хойш трансжендер тамирчдыг олимпод оролцохыг зөвшөөрсөн юм. Ингэхдээ трансжендер тамирчны бие дэх тестостерон /эр бэлгийн даавар/ литр тутамд 10 наномолоос бага байх шаардлагатай аж.

Лаурел Хаббард нь хүнд жингийн төрөлд 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө хүртэж байсан. Дэлхийд 17-д эрэмбэлэгддэг чансаа өндөр тамирчин юм.

Эх сурвалж: BBC