Буяндэлгэрийн Мөнхчимэг
06 сарын 16, 2021
Малчид, иргэд, тариаланчдийн анхааралд:
ёӨнөөдөр оройны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 13-15 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.Өдөртөө 13-15 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 12-14 градус дулаан байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.