Буяндэлгэрийн Мөнхчимэг
07 сарын 03, 2021
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдэлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөө шөнө Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсэг, Завханы өмнөд хэсгээр хүйтэн бороо орох тул ноосолсон мал осгох эрсдэлээс сэрэмжлүүлж байна.
Малчид, иргэдийн анхааралд:
Өнөө шөнө болон маргааш өдөртөө Говь-Алтай, Хангайн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар ахиухан хэмжээний үргэлжилсэн бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Өнөөдөр оройны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Өдөртөө Говь-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 8-13 градус, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр 20-22 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17-19 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. . Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.16-18 градус дулаан байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.