Хонь

Шинэ долоо хоногийг тэмүүлэл дүүрэн эхлүүлж, зөвхөн хийх ёстой ажилдаа анхаарлаа бүрэн төвлөрүүл. Олон бодол, мэдрэмж дунд төөрч будилж болзошгүй тул аливааг хэтэрхий хүндээр хүлээн авах хэрэггүй. Ажил карьерийн хувьд мэдэгдэхүйц өөрчлөлт гарна. Долоо хоногийн дунд бизнесийн хувьд завгүй ажилд дарагдана. Долоо хоногийн сүүлээр гайхалтай өдрүүд тохионо. Цаашид ажил амьдралд дэмтэй олон сайн хүнтэй учирна. Ах дүү нартайгаа эд хөрөнгийн маргаантай байгаа бол шийдвэрт хүрч чадна. Хэрэггүй зүйлд мөнгөө үрэхээс зайлсхийгээрэй.

 


Үхэр


Долоо хоногийн эхээр эрүүл мэндийн асуудалтай тулгарч болзошгүй. Өөрийгөө бүтээмжгүйгээр мэдэрнэ. Аялах гэж яаран шийдвэр гаргах хэрэггүй. Удахгүй сэтгэл зовоосон асуудлууд цэгцэрнэ. Ажил мэргэжлийн хувьд хүрээллээ тэлэхэд тохиромжтой долоо хоног эхэлж байна. Оюутан сурагчид илүү үр бүтээмжтэй ажиллаж чадна. Зоригтой, тэвчээртэй байж чадвал ажлаа цагт нь дуусгаж, хүрээлэл дундаа нэр хүндээ өсгөх боломжтой. Гэр бүлийн харилцаандаа анхаарал хандуулаарай. Ажилдаа ахиц гаргахын тулд илүү их хичээх хэрэгтэй. Хувийн амьдралд асуудал гарч болзошгүй тул харилцаа болон эгогоо засахад анхаараарай.

Ихэр



Орлогын шинэ эх үүсвэр нээгдэнэ. Өнгөрсөн хугацаанд хийсэн хөрөнгө оруулалтууд үр ашгаа өгнө. Ганц бие хүмүүс хосоо олно. Гэсэн ч эрүүл мэндийн асуудалтай тулгарч болзошгүй. Гарз гарч мэдэх учир шинэ бизнес эхлүүлээд хэрэггүй. Аливаа хэрүүл маргаанд зайлсхий. Хадгаламжаа хэрэггүй зүйл үрэхээс болгоомжлоорой. Долоо хоногийн дунд үеэр илүү тайван болж, зорилго мөрөөдөлдөө анхаарч эхэлнэ. Хойшлуулсан ажил байгаа бол үргэжлүүлэн хийгээрэй. Долоо хоногийн сүүлээр ажил болон амьдралдаа амаргүй шийдвэр гаргаж мэднэ. Ажил хайж байгаа бол шинэ ажлын санал хүлээн авна. Санхүүгээ зөв удирдахыг хичээгээрэй. Идэж буй хоол хүнсэндээ анхаарал хандуулахгүй бол ходоодны өвчлөлд өртөх магадлалтай.


Мэлхий



Амжилттай ажиллахад туслах шинэ санаа, төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэх цаг. Үүнийг хийхэд багийн ажиллагаа чухал үүрэгтэй. Хөрөнгө оруулалтууд үр дүнгээ өгч, мөнгөн хөрөнгөө өсгөнө. Орлогын шинэ эх үүсвэрүүд нээгдэж эхэлнэ. Оюутан сурагчид багшаасаа сайн мэдээ сонсоно. Ажил бизнесийн талбарт шинэ хамтрагч олбол амжилттай ажиллана. Долоо хоногийн дунд үеэр таагүй мэдээ сонсож  магадгүй. Энэ нь ажлын бүтээмжид шууд нөлөөлнө. Таагүй нөхцөл байдлаас гарахын тулд бясалгал хийж, өөртэйгөө ярилцаарай. Ахмад хүмүүсийн үгийг сайн сонсох хэрэгтэй. Энэ долоо хоногийн сүүлийг кино үзэж, гэр бүлтэйгээ цаг зарцуулан өнгөрөөхийг од эрхэс зөвлөж байна. 


Арслан



Шинэ долоо хоног аз жаргалтай эхэлнэ. Хойшлуулсан ажлаа дуусгах зөв цаг иржээ. Шаргуу ажилласны үр шимээ амсах болно. Өргөл өгөх, хандивын ажилд оролцож болно. Холын аялалд явахаар зэхэж байгаа бол сайн төлөвлөөрэй. Долоо хоног завгүй үргэлжлэх болно. Зорилгодоо төвлөрөх хэрэгтэй. Таны ажлын гүйцэтгэлийг дарга тань үнэлж, илүү хариуцлагатай үүрэг даалгавар өгч мэднэ. Ирээдүйд ажилд, амьдралд нь хэрэг болохуйц шинэ хүмүүстэй танилцана. Ганц бие хүмүүс хамаатныхаа тусламжтай хайртайгаа учирна. Долоо хоногийн сүүлээр зарим төсөөлөөгүй зүйлс сэтгэлийг нь зовоож болзошгүй. Хэрүүл маргаан хийх хэрэггүй. 

Охин



Гарз хохирол амсаж магадгүй учир эрсдэлтэй хөрөнгө оруулалт бүү хийгээрэй. Ямар нэгэн байдлаар зогссон ажил хэрэг саадгүй үргэлжлэх болно. Оюутан сурагчдын үр бүтээмж сайжирна. Өөрийн дотоод хүчийг мэдэрч, өөрийгөө сонсохыг од эрхэс зөвлөж байна. Ингэж чадвал хэцүү цаг үеийг төвөггүй давна. Шинэ ажил орохоор хайж байгаа бол сайхан мэдээ сонсоно. Долоо хоногийн сүүлээр завгүй болно. Ажил амьдралаа өөрчлөх томоохон шийдвэрүүдийг гаргахад од эрхэс нөлөөлнө. Хосууд найзынхаа тусламжтай гэр бүлийн харилцаан дээрээ чухал шийдвэр гаргаж чадна

Жинлүүр



Шинэ долоо хоног тааламжтай, сайхан эхэлнэ. Хайр дурлалын харилцаа улам батжина. Жолоо барихдаа анхааралтай байж, эрсдэлтэй аялалд гарахаас болгоомжлоорой. Долоо хоногийн дундуур өөртөө итгэлтэй байдал буурч, ажлын бүтээмж алдагдана. Аливаа асуудал маргаанд оролцолгүй, зайгаа барих хэрэгтэй. Ажил дээрээ шинэ санаа дэвшүүлж, зоригтой алхам хийхээс бүү ай. Ойрын хамаатан садан дээрээ зочилж очоорой. Долоо хоногийн сүүлээр ажил амьдралд нь тус болохуйц нөлөө бүхий хүмүүстэй уулзана.


Хилэнц

Хилэнцүүдийн санхүүгийн асуудлууд шийдэгдэх таатай сайн мэдээгээр энэ долоо хоногийг угтана. Таны  хичээл зүтгэлийг удирдлагын зүгээс үнэлж, тушаал дэвшихүйц шинэ үүрэг даалгаврыг онооно. Зээлүүлсэн мөнгөө эргүүлэн авна. Эрүүл мэндийн байдал сайжирна. Гэрийн ажилдаа дарагдах ч сэтгэлзүйн хувьд тайван амгалан байна. Төрийн өмчийн байгууллагуудад хөрөнгө оруулбал ашигтай байна. Хэрэггүй зүйлд санаагаа чилээлгүй оюун санаагаа чөлөөлж, бясалгал хийгээрэй. Хайр сэтгэлээ хайж буй залууст тийм ч азтай долоо хоног болохгүй нь. Амралтын өдрүүдээр салхинд гарч, гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлээрэй.


Нум

Сарны нөлөөгөөр нумын ордныхон тайван хүлээцтэй байдлаар долоо хоногийг угтана. Мөн өмнөх хөрөнгө оруулалтынхаа үр шимийг хүртэнэ. Банк, санхүүгийн салбарт хөрөнгө оруулбал ашигтай. Хүчин чармайлт бага гаргасан ч зорилгодоо саадгүй хүрэх боломжтой өдрүүд таныг хүлээж байна. Мэргэжлээ дээшлүүлэхээр төлөвлөсөн бол эхлэх цаг нь иржээ. Шинээр ажил хайж буй бол тохирсон ажлаа олж чадна. Бүтээлч сэтгэлгээ нэмэгдүүлэхэд анхаарч дуу шүлэг, кино, урлагт цаг гаргаарай. Санхүүгийн хувьд чухал шийдвэр гаргахаар шийдсэн бол сайтар бодохыг зөвлөе. Хосууд бие биедээ халуун дотно хандаж, харилцаагаа шинэ шатанд гаргаарай. Долоо хоногийн сүүлээр өөрийгөө анзаарч, алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч чадвал өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. 

Матар

Долоо хоногийг яарч тэвдсэн байдлаар эхлүүлбэл ажиллах арга барилтай чинь зөрчилдөж болзошгүй. Үг, үйлдэлдээ хянамгай хандахгүй бол асуудалд ороогдох магадлалтай. Хүүхдүүдийн тань хичээл сурлагын дүн таны хүлээлттэй нийцэхгүй байж болно. Хайр дурлалаа хайж яваа залуус азтай байх нь.Эрүүл мэндийн асуудлууд сэтгэлийг тань зовоож болзошгүй. Өөрийгөө хөгжүүлэхийн тулд богино хэмжээний сургалт авах эсвэл уран зохиол уншаарай. Ажлын бүтээмж нэмэгдэнэ. Энэ долоо хоногтоо Эрсдэл ихтэй хөрөнгө оруулалт хийхээс татгалзаарай. Долоо хоногийн сүүлээр гэртээ эд зүйл авах мөнгө төсөвлөөрэй. 


Хумх

Сарны эерэг нөлөөгөөр хумхын ордныхон аз жаргалтай долоо хоногийг эхлүүлэх нь. Хичээл зүтгэлийнхээ хариуг үнэлүүлэх болно. Ирээдүйд хэрэг болох ажлын томилолт, хэлэлцээрийг хийх болно. Хөрөнгө оруулагчид хэсэг азнаж, нөхцөл байдлыг ажиглах хэрэгтэй. Долоо хоногийн сүүлийн өдрүүд хэвийн үргэлжилнэ. Ажил мэргэжлийн хувьд өөрийгөө ахиулж болох акедемик сургалтад суугаарай. Өнгөрсөн хугацаанд хийсэн хөрөнгө оруулалтаасаа ашиг хүртэнэ. Өөрийг тань болон гэр бүлийн хүмүүсийг тань эрүүл мэндийн асуудал ард үлдэнэ.

Загас

Долоо хоногийн эхээр хүүхдийнхээ боловсролд анхаараад завгүй байх нь. Өөрт хэрэггүй зүйл худалдаж авч, санхүүгийн сахилга батаа алдах хэрэггүй. Харилцааны ур чадвараа дээшлүүлбэл олон асуудлаа шийдэх боломжтой. Идэх дадал зуршилдаа анхаарал хандуулж, эрүүл хооллохыг хичээгээрэй. Ходоод, хамар, чих, хоолойны асуудалтай тулгарч болзошгүй.Гэрлэхээр төлөвлөж байгаа бол гэр бүлээсээ туслалцаа хүсээрэй. Өөрийн дотоод хүч, нөөц бололцоогоо мэдэрч чадвар бүтээмж сайжирч, зорилгодоо бүрэн төвлөрөх боломжтой. Долоо хоногийн сүүлээр сөрөг бодлуудад автаж болзошгүй. Амралтын өдрүүдэд бүх зүйл хэвэндээ орж, дээрдэнэ.