Дуучин Укагийн цахимаар наадам хийх тухай өөрийн үзэл бодлыг хуваалцсан бичлэг нь өчигдөр цацагдсан даруй дуучин олны шүүмжлэлийг хүртсэн.

Цар тахал эрчимтэй нэмэгдэж, сүүлийн дөрвөн өдөр дараалан 2 мянга гаруй халдвартай хүн бүртгэгдэж, өнөр бүр 10 гаруй хүн нас барж буй энэ цаг үед хүмүүс цахим байсан ч хамаагүй наадам хийхийг эрс эсэргүүцэж байна. Өнөөдөр гэхэд Сүхбаатарын талбай дээр цуглаж тайван жагсаал эхлүүлсэн билээ. 

Үүнтэй давхцан сошиал орчинд дуучин Укаг unfollow хийх давалгаа эхэлжээ. Сүүлийн 4 цагийн дотор түүнийг 14 мянга орчим дагахаа больжээ.

Тэрбээр "Наадам хийх нь зөв, энэ бол зайлшгүй тэмдэглэх ёстой баяр хэмээн ярьсан нь олон хүний дургүйцлийг хүргэж, үүний дүнд түүний пэйжийг нэг хоногийн дотор гэхэд 10 мянга гаруй хүн "unlike" дарсан байна. Дашрамд дурахад дуучин Ука инстаграмм хуудаст хамгийн олон дагагчтай нэгэн. Гэвч сүүлийн хоёр цагийн хугацаанд 4 мянган хүн unfollow хийжээ. 

Түүнийг дагахаа болихыг уриалж доорх постыг олон хүн хуулж тавиад зогсохгүй  #UnfollowAndReportUka хаштаг идэвхитэй ашиглагдаж байна.

#UnfollowAndReport Uka

Амиа хувийн ашиг сонирхолоо

Ард нийтийнхээс ангид тавьж

Хамтдаа инээмсэглэн амьдрах нийгмийг биш

Ганцаараа л цатгалан байхыг хичээгсэдийг

Дандаа #блоклоно

Дагаад #блоклоорой