Нийгмийн сүлжээн дэх шилдэг нөлөөлөгчидтэй (influencers) танилцацгаая.               

Цахим орчинд нөлөөлөгч байна гэдэг нь бидний бодож байгаагаас хэцүү ч ихээхэн ашиг орлого олох боломжтой.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээс олон нөлөөлөгчид төрөн гарсан бөгөөд та ч тэдний нэг болох боломжтой. Нөлөөлөгч болоход заавал алдартан, спортын хүн байх шаардлаггүй.  YouTube, Tik Tok, Instagram гэх мэт платформ дээрээс карьераа эхлүүлсэн нөлөөлөгчид цөөнгүй байдаг. 

Гэсэн хэдий ч алдартнууд цахим орчинд хамгийн олон дагагчтай нөлөөлөгчдийн эхний аравт тэргүүлсээр байгаа юм.

Дэлхийн хамгийн хүчирхэг нөлөөлөгч бол Instagram дээр хагас тэрбум гаруй дагагчтай Криштиану Роналду юм. Түүний араас Жастин Бибер удаалж,  шилдэг арвын жагсаалтад Ариана Гранде, Селена Гомез, Тэйлор Свифт, Кэти Перри, Рианна зэрэг хөгжмийн ертөнцийн одууд давамгайлж байна. Харин дуучин Рианна твиттерт 332 сая дагагчтай гэдгээрээ тэргүүлдэг ажээ. 

Жагсаалтын эхний аравт багтсан бусад алдартнуудын тоонд кино, телевизийн салбарт орохоосоо өмнө мэргэжлийн бөхийн нэр хүндийг өндөрт өргөсөн Дуэйн Жонсон, Кардашиан шоугаараа танигдсан Кайли Женнер, Ким Кардашиан нар багтана. 

Жагсаалтад Gen Z-д хамаарах ердөө 4 нөлөөлөгч байгаа бөгөөд хамгийн алдартай нь Кайли Женнер юм. Дуэйн Жонсон бол энэ үеийн бусад 9 нөлөө бүхий хүмүүстэй хамгийн том Gen X нөлөөлөгч юм. Baby Boomers шилдэг 50-д ердөө 3 хүнийг багтаасан бөгөөд Эллен Деженерес энэ ангилалд жагсаалтыг тэргүүлжээ. 

Нөлөөлөгчдийн дундаж нас 37 байгаагаас үзвэл  Gen Z үеийнхэн бусдад нөлөөлөх насанд хараахан хүрээгүй байгаатай холбоотой болохыг харуулж байна.

Шилдэг 50 нөлөөлөгчдөөс шилдэг 10 нөлөөлөгчийг танилцуулж байна.

 


Эх сурвалж: DIVE/WIRE

Орчуулсан: Ж.Уянга