Цар тахлын хүнд өдрүүдэд эрдэнэт хүний амь насыг аврахаар ажиллаж буй эмч, сувилагч нарт ААН-үүд талархал илэрхийлсээр байгаа билээ. 

Сүүлд "Ариг Аня" ресторан эмч, эмнэлгийн ажиллагсдад үнэгүй үйлчлэхээ зарлалаа. Тус хамт олон энэ сарын 2-4-ний өдрүүдэд Баянзүрх дүүрэгт байрлах Эверидэй салбарт Баянзүрх дүүргийн улсын эмнэлгийн ажилтнуудад  үхрийн ясны шөлтэй, рамэн зэрэг нэрийн хоолоороо дайлах аж.

Ташрамд дурдахад өнгөрсөн өвөл тус ресторанаас цагдаагийн алба хаагчдад зориулж үнэгүй үйлчилж байсан билээ. Мөн тэд удахгүй бусад салбар дээрээ ч мөн энэхүү сайн санааны ажлаа хэрэгжүүлэхээр болсноо дуулгасан юм.