Б.Баясгалан
11 сарын 11, 2020
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдийн өгсөн зөвлөмжийн дагуу Улсын онцгой комисс, Засгийн газар өнөө орой хуралдаж, улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх шийдвэрийг гаргалаа.
Тодруулбал, Улсын хэмжээнд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны 06:00 цагаас 11 дүгээр сарын 17-ны 06:00 цагийг дуусталх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд буюу хатуу хөл хорионд шилжүүлж байна. /Энэ талаарх шадар сайдын мэдээллийг ЭНД дарж уншина уу/
Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг Монгол Улсад анх удаа тогтоож буй бөгөөд энэ хүрээнд дараах байгууллагууд хэвийн ажиллана.
"Төрийн байгууллагуудын хувьд коронавирустэй холбоотой тодорхой тооны хүмүүс ажиллана. Бүх салбарт гамшгаас хамгаалах улсын алба байдаг. Тэр албадуудад хэн ажиллах вэ гэдэг нэрс өнөө орой гарна. Тэр хүрээний хүмүүс ажиллана. Бусад нь гэртээ байна.
Хувийн хэвшлийн байгууллагуудыг ажилчиддаа гэрээсээ онлайнаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэхийг хүсэж, уриалж байна. Монголчууд бид ингэж хамтдаа тэмцэж байж үр дүн гарна гэж тооцож байна.
Иргэдийг хүнс авах, эмийг сан орох, ус авах зэргээс бусад шалтгаанаар гэрээсээ гарахгүй байхыг хичээнгүйлэн хүсэж байна" гэж Шадар сайд Я.Содбаатар мэдээлээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.