Баянгол дүүргийн 5,6-р хорооны тодорхой байршилд хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтоолоо. Энэхүү хэсэгчлэн хаасан хугацаанд тандалт, илрүүлгийн шинжилгээг зохион байгуулна. 

Явуулын 50 баг нийт 300 хүний бүрэлдэхүүнтэйгээр байр тус  бүрээр очиж PCR шинжилгээг авах тул иргэн бүр шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна. Дээрх хоёр хорооны иргэдээс тандалт илрүүлгийн шинжилгээг хоёр хоногийн хугацаанд авч,  хязгаарлалтын дэглэмийг цуцлах юм.

Хязгаарлалт тогтоосон 5,6 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, эмийн сан, бусад хөдөлгөөн хэвийн явагдана. Зөвлөгөө, шинжилгээтэй холбоотой мэдээллийг 1800-1222 дугаараас лавлах боломжтой.

ТЦА-аас тодруулахад БЗД-ийн Засаг даргын захирамжаар БГД-5,6 дугаар хороонд хөл хорио тогтоолоо. Энэ нь 

-25 дугаар эмийн сангийн уулзвараас Саппорагийн уулзвар

-Хойшоогоо гэмтлийн эмнэлгийн уулзварын дунд зам

-UB palace-ийн хойд талын уулзвар зэрэг чиглэлд хөдөлгөөнийг хязгаарлалаа. 

Эдгээр газруудад энэ сарын 11-ний өглөөний 6 цаг хүртэл хөдөлгөөнийг хязгаарлажээ. Уг хорооллыг тойруулаад 35 цэгийг байгуулсан байна. Ингэснээр Баянгол дүүргийн 5,6-р хорооноос орох гарах хөдөлгөөнийг бүрэн хаагдана гэсэн үг. 

Хязгаарлалт тогтоосон 5,6 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, эмийн сан, бусад хөдөлгөөн хэвийн явагдана. Зөвлөгөө, шинжилгээтэй холбоотой мэдээллийг 1800-1222, 7012-3217 дугаараас лавлах боломжтой.

Хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтоосон 5, 6 хороонд тандалт, илрүүлгийн шинжилгээ авч дууссаны дараа ариутгал, халдваргүйтгэл бүрэн хийнэ.