УОК-оос цар тахлын нөхцөл байдлын үеэрх хариу арга хэмжээг танилцууллаа. 

Экспортын боомтуудтай орон нутаг одоогийн мөрдөж байгаа хатуу хөл хориог хэвээр мөрдөх чиглэл өглөө. Бусад орон нутгийн хувьд дур мэдэн хөл хорио тогтоохгүй. УОК үнэлгээ хийж, Засгийн газарт танилцуулж, шийдвэрлэнэ. Баяр наадмын өдрүүдэд ес хоног амарна.

Энэ хугацаанд нийслэлчүүдийг нэг удаа таваас дээшгүй хүнтэй аялж зугаалахдаа тухайн аймаг орон нутагт мөрдөж байгаа халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх, гэр бүлийн гишүүдээс нэг хүнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулах чиглэлийг Ерөнхий сайд өглөө. Вакцины хоёр тундаа хамрагдаад 14 хоносон иргэдээс шинжилгээ авахгүй. Таваас дээш насны нэг хүүхдээс шинжилгээ авна" гэлээ.