Японд Модерна вакцины 390 тунгаас гадны биет илэрсэн тул Япон улсын эрүүл мэндийн сайд 1.6 сая тун захиалгаа цуцалжээ. Чухам ямар гадны биет гэдэг нь тогтоогдоогүй ч вакциныг үйлдвэрлэх явцад алдаа гарсан хэмээн таамаглаж байгаа аж. 

Модернагийн зүгээс хэдий гадны биет илэрсэн ч вакцины үр нөлөө буурсан гэдэг асуудал яригдаагүй гэдгийг онцолжээ. 

Уг асуудлын дараа вакцины үйлдвэрлэгчид Японы эрүүл мэндийн ажилтадтай хамтран яаралтай үзлэг хийсэн юм. Одоогоор үзлэгийн хариу болоод өөр бусад мэдээлэл олон нийтэд цацагдаагүй байна.

Эх сурвалж: BBC