Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн нь төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй Нийслэлийн 6 дүүрэг болон Дархан уул аймагт  дахь 6187 өрхөөс “Гэр бүлийн нөхцөл байдлын түргэвчилсэн үнэлгээ” асуумж судалгааг авахад нийт эцэг эхчүүдийн 30% нь тодорхой эрхэлсэн ажилгүй,  өрхүүдийн 22% нь хүүхдийн мөнгө болон тэтгэвэр тэтгэмжийн орлогоор  амьдарч байна гэж хариулжээ.  Мөн Covid-19  цар тахлын  улмаас 2020 онд 145 эцэг эх ажлын байргүй болж  өрхийн орлого нь буурсан байна. 

 Дээрх судалгаанд үндэслэн аяны хүрээнд:

1. 2021-2022 оны хичээлийн жилд 1-р ангид элсэн суралцах 551 хүүхдэд сурагчийн дүрэмт хувцсыг өөрийн хөрөнгөөр худалдан авч өгнө.  

2. Дүрэмт хувцас шаардлагатай 2-12-р ангийн 500 хүүхдэд  “Сурагчийн дүрэмт хувцас” бэлэглэх хандивын аяныг эхлүүлж байна. 

Хүлээн авах хугацаа: 2021.7.28- 2021.8.30