Баттулгын Сайнжаргал
04 сарын 02, 2021
Хувийн хэвшлийн төлбөртэй ЕБС-уудад хувьсах зардал өгөхгүй байна гэх асуудал шийдэгдсэн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдээллийнхээ үеэр онцоллоо.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар манай улсад хувийн хэвшлийн 167 дунд сургуульд 48,300 суралцагч сурч байна. Нийслэлд 128 сургуульд 40,200 хүүхэд сурч байна.
Таваас дээш сая төгрөгийн сургалтын төлбөртэй 24 сургууль улсын хэмжээнд бий. Эдгээр сургуулиудад КОВИД-19-ийн тухай хууль болон түр журмын заалтыг үндэслэн хувьсах зардлыг нь өгөөгүй.
Харин таван саяас доош төлбөртэй сургуулиудад хувьсах зардлыг олгохдоо гурван нөхцөл тохирсон.
Төрөөс үзүүлж байгаа хөнгөлөлттэй холбоотойгоор сургуулиудын зардалд нөлөө үзүүлсэн байсан. Тухайлбал, нэг сурагчид оногдох хөнгөлөлт нь 100-300 мянган төгрөг болж байна. Тиймээс сургуулиудыг төлбөрийн хөнгөлөлт үзүүлээрэй гэсэн" гэв.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.