Боловсролын сайд Л.Энх-Амгалан элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнгийн талаар тайлбар хийлээ. 

Тэрбээр

"ЭЕШ-ын ирц 91 хувь байлаа, хүүхдүүд батламжийн хуудсаа аван их дээд сургуульдаа элсэж эхэлсэн. 2021 онд 31782 төгсөгч ЭЕШ өгсөн бол өнгөрсөн оны 8338 төгсөгч шалгалт өгөн батламжаа авлаа. Халдварын улмаас энэ жил ЭЕШ 172 өгөөгүй нь тооцоолж байснаас харьцангуй бага байлаа. 

Тэд ирэх сарын 2-5-нд шалгалт өгнө. Хэрэв төлөвлөсөн хугацаандаа буюу 7-р сард шалгалт өгсөн бол 3000 гаруй хүүхэд, мянга гаруй багш тухайн үед өвчтэй байсан ба түүнээс гарах эрсдэл өндөр гарах байсан. Тиймээс хойшлуулсан нь зөв шийдвэр байсан хэмээн дүгнэж байна. 

Шалгалтын материал задарсан, хэмжээст оноог багаар тогтоосон зэрэг асуудал гарсан. Нэг шалгуулагч утсаа нууж орсон нь батлагдсан тул оноог нь цуцалсан. Энэхүү шалгалтаар ЭЕШ-ыг хоёр удаа үохиох нь зүйтэй гэдгийг баттай мэдэж авлаа. Мөн шалгалт авах хичээл тус бүрд түвшин тогтоох талаар судалж эхэллээ. Жишээлбэл математик физик зэрэг хичээлээр дагнах болон бизнесийн чиглэлээр сурах хүүхдүүд ижил түвшний бодлогоор шалгалт өгөх нь ялгаатай байна гэж харж байна.



Шалгуулагчдын 90 гаруй хувь нь вакцины бүрэн тундаа хамрагдсан бөгөөд ЭЕШ өгөөд халдвар авсан тохиолдол гараагүй.Хэмжээст оноо буруу бодогдсон, хариу задарсан гэсэн худал мэдээлэл гарсан. Элсэлтийн ерөнхий шалгалтын нэг ч тест задраагүй, нэг хүүхэд л гар утсаа авч орсон зөрчил илэрсэн.

Цаашдаа жилд хоёр удаа ЭЕШ авах нь зүйтэй хэмээн тодорхойлсон. 

Хувийн их дээд сургуулиуд босго оноогоо дураараа буулгадаг үзэгдэл байдаг. Үүнээс болж 7200 хүүхэд хохирсон. Ийм нөхцөл үүсгэсэн хувийн сургуулиудтай хатуу хариуцлага тооцно.


Боловсролын зээлийн сангийн тухайд: 

"Улсын хэмжээнд нийт оюутнуудын 10 гаруй хувь нь зээлээр сурдаг. Тэргүүлэх чигэллд олгож эхэлвэл 30 гаруй хувь нь хамрагдах боломжтой. Ирэх жилүүдэд тэргүүлэх мэргэжлээр суралцдаг, сурлагын амжилт үзүүлсэн оюутнуудад зээл олгох журмыг баримтална. Буцалтгүй тусламжаар суралцдаг оюутнуудын төлбөрийг өмнөх онуудын хэмжээгээр олгоно. Ирэх долоо хоногоос ерөнхийлөгч, ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгийг хэрхэн олгох талаар мэдээлнэ. Мөн их сургуулиуд өмчийн аль ч хэлбэр байсан төлбөрөө бүтнээр нь төлөх албагүй. Хэрвээ хичээл сонголтоор барьцаалж төлбөр авах гэвэл гомдол гаргаж болно." гэлээ.