Б.Баясгалан
01 сарын 30, 2021
Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн тэргүүлэх танхимын гишүүд буюу сайд нарыг өчигдөр томиллоо. Шинэ сайд нар тухайн өдөр Засгийн газрын гишүүний тангараг өргөж, сайдаар томилогдсон захирамжаа гардан үүрэгт ажлаа хүлээн авав.
Нийт 16 сайд томилогдсоны 8 нь өмнөх буюу У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын гишүүд бөгөөд 8 сайдыг шинээр томилсон. Тэднээс Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилогдсон Л.Энх-Амгалангийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүргэж байна.
Тэрээр чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүдийн асуултад хариулах үеэрээ ""Дундаж давхаргын тогтолцоог бий болгох шинэчлэлтийг бид цаг алдалгүй хийх ёстой. Дундаж давхаргын тогтолцоо гэдгийг боловсрол, эрүүл мэндийн салбар, орон байрны санхүүжилтын тогтолцооны шинэчлэл гэж харж байгаа. Амин судас болох боловсролын салбар дээр надад итгэж, энэ салбарын шинэчлэлтийг хий гэж кабинетдаа урьж ажиллуулж байгаа гэж ойлгож байна. Монгол Улсад буй ядуурал, ажилгүйдэл, нийгмийн тэгш бус байдал, орлогын ялгааг би өнгөрсөн 30 жилийн боловсролын салбарын үр дүн гэж дүгнэж байна" хэмээсэн юм.
Түүний хөрөнгө, орлогын мэдүүлэг /2019 оны байдлаар/
Өөрийн орлого: 5 тэрбум 109 сая 859 мянган төгрөг /жилийн/
Гэр бүлийн нийт гишүүдийн орлого: 0
Орон сууц, барилга байгууламж: Нийт 1 тэрбум 586 сая төгрөгийн үнэ бүхий нийтийн орон сууц 2, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж 2
Тээврийн хэрэгсэл: Нийт 300 сая төгрөгийн үнэ бүхий жийп болон туулах чадвар өндөр, Lexus, 570- 1
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: 1 тэрбум 654 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй
Хадгаламж, дансны үлдэгдэл:
Авлага: 2 тэрбум 700 сая төгрөг
Анх авсан зээлийн хэмжээ: 244 сая төгрөг
Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт:
Сайд Л.Энх-Амгалангийн товч танилцуулга
Лувсанцэрэнгийн Энх-Амгалан нь 1970 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн. 51 настай. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
Боловсрол:
Мэдээллийн технологийн инженер-эдийн засагч мэргэжилтэй.
Ажилласан байдал:
Тэрээр УИХ-ын 2020 оны сонгуулиар Хөвсгөл аймагт нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон.