Азийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооны 17 дугаар хурал Малайз улсын Куала Лумпур хотод зохион байгуулагдаж байна. Тус хурлын үеэр тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд онцгой хувь нэмэр оруулсан олон улсын эмч нарт олгох анхны хүндэт шагналыг олгожээ. 

Шагналын эздийн нэгээр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга Монгол улсын төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч П.Батчулууныг шагналаа. 

Уг шагналыг энэ оноос эхлэн тархины үхэлтэй донорын үйл ажиллагааг өөрийн улсдаа нутагшуулах, хөгжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан олон улсын эмч нарт олгож байхаар болсон байна.

  Шагналын зураг

Энэ удаагийн хуралд олон улсын 100 гаруй зөвлөх, эмч мэргэжилтнүүд уригдан оролцож Ковид-19 цар тахлын үед эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд гарсан шинэлэг менежмент, туршлагаасаа хуваалцаж байна. Тус хуралд манай улсын төлөөлөл болон эмч, мэргэжилтнүүд цахимаар оролцож байна.