Эцэг эх, асран хамгаалагчид ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг дараах зааврын дагуу баталгаажуулна уу.  Бүртгэлийн систем өнөөдөр /08.16/ 09:00 цагт нээгдлээ.

Нэгдүгээр ангид элсэгчийн элсэлт баталгаажуулах ЗААВАР: 

1. Parent.edu.mn эсвэл мобайл апликейшн ашиглан систем рүү хандана.

2. Элсэлтийн бүртгэл шалгах гэсэн товч дарна.

Элсэх хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулан шалгах гэсэн товч дарна.

БИЧЛЭГ ҮЗЭХ:

Элсэгчийн мэдээллийг шалгасны дараа баталгаажуулах товч дарна.

Баталгаажуулах товч дарснаар хүсэлт гаргагчийн мэдээллийг оруулж илгээх үйлдэл хийнэ.

Илгээх үйлдэл хийснээр таны хүсэлтийг элсэлтийн комисс 3 төрлөөр шийдвэрлэнэ. Үүнд:

  • Баталгаажуулах /элсүүлэхийг зөвшөөрч байна/
  • Түр түдгэлзүүлэх /нэмэлт тодруулга буюу бичиг баримт шаардлагатай гэж үзсэн/
  • Цуцлах /элсүүлэхээс татгалзсан/ 

Эх сурвалж: БШУЯ