Эцэг эхчүүд parent.edu.mn сайтад хандаж, цахим бүртгэл хэсгийг сонгож, үндсэн дөрвөн алхам бүхий зааварчилгааны дагуу хүүхдээ бүртгүүлнэ. Энэ сарын 16-наас 30-ны өдрүүдэд сурагчдыг бүлэгт хуваарилах ба  26-наас хуваарилсан бүлгийн мэдээллийг эцэг, эхчүүдэд хүргэх юм.

Сургуулийн өмнөх боловсролын хувьд 4-5 настнуудыг есдүгээр сарын 1-нээс эхлэн хүлээх авна. Харин 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах ажил цар тахлын нөхцөл байдал, вакцинжуулалтаас хамаарахыг салбар яамнаас мэдээлсэн. 

Түүнчлэн өмнө нь цэцэрлэгт явж байгаагүй, бүртгэлгүй дөрвөн настай хүүхэдтэй бол та харъяа дүүргийнхээ боловсролын газартай холбогдож, тухайн дүүрэгт энэ хичээлийн жилд дөрвөн настай хэчнээн хүүхэд нэмэлтээр авахыг асуух боломжтой аж. 

Тухайн цэцэрлэгт нэмэлтээр дөрвөн настай хүүхэд авах орон тоо байгаа бол цэцэрлэг дээр нь биечлэн очоод, нэмэлтээр бүртгүүлэх боломжтой.

Нийслэлийн хэмжээнд энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 342 мянган сурагч, цэцэрлэгт 114 мянган хүүхэд хамрагдах статистик бий. 

Халдварын нөхцөл байдлыг харгалзсаны үндсэн дээр есдүгээр сарын сүүл хэсэгт 2-3 настай хүүхдүүдийн цэцэрлэгийн бүртгэлийг хийх эсэхийг шийдэхийг БШУЯ-наас мэдээллээ.