Үндэсний их баяр наадмаар ирэх долоодугаар сарын 10-18-ны хооронд нийтдээ ес хоног амарна. Харин ирэх сарын 16-ны баасан гаргийг 24-ний бямба гарагт шилжүүлсэн ажлын өдөр болгож байна. 

Баяр наадмын амралттай холбогдуулан Эрүүл мэндийн яамны сайд С.Энхболд "Баяр наадмыг тохиолдуулан дарааллан ес хоног амрах учраас гэр бүлээрээ хотоос зайдуу агаар салхинд гарч, хотын төвлөрлийг сааруулахыг уриалж байна" гэв.