Морьтой жагсагчид Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр Сүхбаатарын талбайд жагслаа

Өчигдөр Улсын онцгой коммис хуралдаж Үндэсний их баяр наадмыг хойшлуулах саналыг Засгийн газарт хүргэнэ гэдгээ мэдэгдсэн. 

Энэхүү шийдвэрт бухимдсан 500 гаруй уяачид өглөөний 6 цагт цуглаж, Сүхбаатарын талбай дээр шаардлагаа хүргүүлэхээр морьтойгоо ирлээ.

Монголын морин спорт, уяачдын холбоо уг асуудал дээр байр сууриа илэрхийлэхдээ, 

"Нэгэнт бэлтгэл хангагдчихсан, наадам нь тулчихсан байхад олон мянган уяачдын бүтэн жилийн хөдөлмөр рүү ус цацлаа. Морьтой жагсаалд 30 мянга гаруй уяачид нэгдэх болно" хэмээн мэдэгдсэн юм.

Холбоотой сэдвүүд

жагсаал уяачдын холбоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.