Энэтхэгийн хойд нутгийн Жайпур хотноо 11 хүн аянганд цохиулж амиа алдсан талаар BBC мэдээллээ. 

Тодруулбал, жуулчид ихээр зорчдог тус хотын 12 дугаар зууны "Амер Форт" цамхагт бороо орж байх үеэр зураг авч байсан байна. Аянга цахих үеэр цамхаг дээр 27 хүн байсан хэд хэдэн хүн бэртэж, гэмтсэн талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлжээ. 

Амиа алдагдсдын ихэнх нь залуухан хүмүүс байсан аж.

Ташрамд дурдахад хүн амьд байх хугацаандаа аянгад ниргүүлэх магадлал 1/500,000 байдаг. Энэ нь аянгад цохиулах бараг боломжгүй мэт юм шиг боловч Энэтхэгт жилд дунджаар 2000 орчим хүн аянганд цохиулж амиа алддаг гэнэ.