Хоёроос дээш тээврийн хэрэгсэлтэй бол хүнс, тэжээлийн дэмжлэгээс хасна

Л.Дэлгэрмаа
07 сарын 29, 2021

Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журамд өөрчлөлт оруулсан талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр 

"Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журам хугацаа, нөхцөл, хяналт, хариуцлагатай болсон. Хаустай, хоёроос дээш тээврийн хэрэгсэлтэй, 200-с дээш малтай хүмүүсийг хасна.

Харин хөдөлмөрийн насны хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүсийг нэн тэргүүнд сургах, ажилд зуучлах, зүгээр л мөнгө олгоод орхих биш, харин туслан дэмжиж тулж ажиллахыг эрмэлзэнэ.

Дэлгүүрийг ч сонгон шалгаруулж биш, харин НӨАТ-ийн баримт олгодог, кассын системтэй хүссэн дэлгүүрээр үйлчлүүлэх боломжийг нээж өгч байна. Арван нэр төрлийн бүтээгдэхүүнийг нэгдсэн бар кодлох, улс даяар нэгдсэн тоо баримттай болох зорилтыг дэвшүүлсэн” гэлээ. 

Холбоотой сэдвүүд

нийгмийн халамж хнхя

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.