Хашаандаа хэрхэн мод, цэцэг тарьж, арчлах талаар сургалт зохион байгууллаа

Л.Дэлгэрмаа
06 сарын 18, 2021

“АФИМ Монгол” ТББ-ийн Австрали Улсын ЭСЯ-ны Бичил төслийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй "Эмэгтэйчүүд, хүүхдийн боловсрол нийгмийн харилцааг дэмжих төсөл”-ийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 18-р хорооны иргэд, хэсгийн ахлагч нарт хашаандаа мод, цэцэгтарих, цэцэрлэгээ тохижуулах, арчлах талаар сургалт боллоо.

Сургалтыг цэцэгчин Г.Отгонжаргал удирдан явуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа. 

Тэрбээр төрөл бүрийн мод, жимсний бут, цэцэгс, ургамлыг тарьж ургуулах, арчлах, хэлбэржүүлэх, үржүүлэх, шилжүүлэн тарих, бордоог ангилах, хэрэглэх, хортон шавьж устгах аргыг зааж, мод бутыг үржүүлэх аргуудыг нарийвчлан тайлбарлаж, зүсэж, нийлүүлж, залгалт хийж буйг зургаар харуулан тайлбарлав. 

Төслийн хамт олны зүгээс оролцсон бүх хүнд тарихад бэлэн мод, тасалгааны цэцэг бэлэглэсэн бөгөөд сургалтын үeэр халдвар хамгааллын дэглэмийг сахиж агааржуулалт, ариутгалын дүрмийн дагуу хийж байлаа.

Ташрамд дурьдахад тус төслийн хүрээнд эмэгтэйчүүд хүүхдэд чиглэсэн олон чухал уулзалт, сургалтуудыг амжилттай зохион байгуулдагт оролцогчид сэтгэл хангалуун байдгаа энэ үеэр илэрхийлж байсан юм.


Холбоотой сэдвүүд

цэцэг тарих төсөл хөтөлбөр

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.