Оюутнууд түгжрэлийн эсрэг шинэлэг санаа шийдэл дэвшүүлэн өрсөлдлөө

Нийслэлийн Бизнес инновацын газар иргэдийн оролцоотой нийслэлд тулгамдсан асуудлыг тодорхойлох, тухайн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн шийдэл боловсруулах арга хэмжээг зохион байгуулдаг. 

Энэ жил Үндэсний батлан хамгаалахын их сургуультай хамтран Шинэлэг санаа-Инновацлаг шийдэл хакатон тэмцээнийг зохион байгууллаа. 

Тус тэмцээн нь авто замын түгжрэлийн бууруулах, аваар ослыг багасгах, жолооч нарыг замыг хөдөлгөөнд соёлтой, дүрмээ баримтлан оролцдог болгох тал дээр ямар инновац технологийн ямар шийдэл нэвтрүүлж болох вэ гэдэг дээр оюутан залуусын саналыг сонсох, шийдэл эрэлхийлэх зорилготой юм. 

Тэмцээнд ҮБХИС-ийн оюутнууд оролцож инновацийн шилдэг шийдлээрээ өрсөлдлөө.

Тэмцээний сэдэв Улаанбаатар хотын түгжрэлийн эсрэг шийдэл эрэлхийлэх байв. 

Энэхүү төрөлд шилдэг зургаан төслийн нэгээр шалгарсан багийн гишүүн ҮБХИС-ийн II түвшний оюутан Б.Мөнх-Эрдэнэ “Манай багийн танилцуулж буй төслийн нэр Car full.  Гол зорилго нь хаяг байршил ойролцоо хүмүүс хамтдаа нэг машинаар зардлаа хуваалцаж явахад чиглэгдсэн. Ингэснээр илүү зардлыг багасаж, зам дээрх авто машины тоог бууруулах зорилготой. Энэхүү төслийн хүрээнд судалгаа хийх, илтгэл тавих, багаар ажиллах чадварт түлхүү суралцаж байна” гэлээ. 

Харин Нийслэлийн Бизнес инновацийн газрын Инноваци хөгжлийн газрын дарга И.Ганбат “Энэ жилийн хакатон тэмцээн маань Нийслэлийн Бизнес инновацын газар ҮБХИС-тай хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог. Оюутнууд түгжрэлийг илүү өөр сэтгэлгээнд харж, шинэлэг санаануудыг дэвшүүлж байна. 

Тэд өөрсдийн дэвшүүлсэн шийдлүүдийг танилцуулж байгаа нь  тус тэмцээн залуусын нийгэмд байр сууриа нээлттэй илэрхийлэх боломжийг бүрдүүлж чадаж байна гэж харж байна” гэсэн юм.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.