Б.Баясгалан
11 сарын 19, 2020
“Нийслэлийг 2020-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулжээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас уг төслийг олон нийтэд дэлгэж, иргэдийн саналыг авч байна. /Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу/
Нийслэлийг ирэх 5 жилд хөгжүүлэх чиглэл бүхий тус төсөл нь Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, засаглал, Ногоон хөгжил, амар тайван, аюулгүй нийгэм, Бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн 9 бүлэгтэй.
Улаанбаатар ба дагуул хот бүлэгт "Авто зам, нийтийн тээвэр"-ийн талаар тусгасныг онцлон хүргэж байна.
Авто зам, нийтийн тээвэр
Зорилт 9.19. Авто зам, дугуйн зам, явган замын нөхцөлийг сайжруулан, гол гудамж замыг өргөтгөн, шинэчилж, авто замын үндсэн сүлжээг нэмэгдүүлж хөгжүүлнэ.
9.19.1. Авто замын сүлжээний уртыг нэмэгдүүлсэн байна.
9.19.2. Гол болон туслах гудамж, замын техник ашиглалтын түвшинг сайжруулж, өргөтгөн, шинэчилсэн байна.
9.19.3. Дугуйн замын сүлжээг нэмэгдүүлсэн байна.
9.19.4. Сул шороон хөрсийг явган зам, талбай болгон тохижуулна.
Зорилт 9.20. Авто замын хөдөлгөөний төлөвлөлтийг оновчтой түвшинд төлөвлөж, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулна.
9.20.1. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах цогц арга хэмжээ авч хотын хэсгийн тээврийн хэрэгслийн дундаж хурдыг нэмэгдүүлнэ.
9.20.2. “Нийслэл хотын замын хөдөлгөөн, тээврийн ухаалаг систем” төслийг бүрэн хэрэгжүүлсэн байна.
Зорилт 9.21. Улаанбаатар хотод олон төрөлт тээврийн оновчтой сүлжээг төлөвлөн, хөгжүүлнэ.
9.21.1. Нийтийн тээврийн мастер төлөвлөгөө боловсруулж, нийтийн тээврийн төлөвлөлт оновчтой төлөвлөгдсөн байна.
9.21.2. Зорчигч тээврийн урсгалаас хамаарч дагуул, хаяа хот, тосгод нийтийн тээврийн сүлжээнд холбогдсон байна.
9.21.3. Нийтийн тээврийн үйлчилгээнд олон төрөлт, ухаалаг зорчигч тээврийн төрөл нэмэгдсэн байна.
Зорилт 9.22. Зорчигчдын ариун цэвэр, аюулгүй байдлыг хангасан, ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлсэн, нийтийн тээврийн хэрэгсэл, зогсоолтой болно.
9.22.1. Нийтийн тээврийн үйлчилгээнд байгаль орчинд ээлтэй автобусаар парк шинэчлэлт хийсэн байна.
9.22.2. Цахилгаан тээврийн хэрэгслийг цахилгаан эх үүсвэрээр цэнэглэх цэгийг байгуулсан байна.
9.22.3. Зорчигч тээврийн үйлчилгээний зогсоолыг сайжруулж, стандартын дагуу байгуулна.
Зорилт 9.23. Улаанбаатар хотод ачаа тээврийн логистик, зорчигчдын ая тухтай зорчих нөхцөлийг хангасан зорчигч тээврийн нэгдсэн терминал байгуулна.
9.23.1. Улаанбаатар хотын зүүн, баруун хэсэгт ачаа тээврийн логистик, зорчигч тээврийн нэгдсэн терминал байгуулсан байна.
ЭНД дарж төслийг бүрэн эхээр уншина уу.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.