Улсын баяр наадам зохион байгуулахтай холбогдуулан Наадмын комиссоос мэдээлэл хийлээ.

Урлаг соёлын салбар хорооны гишүүн, Үндэсний их театрын дарга Г.Цоггэрэл:

 "Цахим наадамд 350 орчим хүн оролцоно. Энэ жилийн наадам өнгөрсөн жилийнхээс өөр болж, давтагдахгүй. Үүнийг бид Б.Баатар найруулагчаас шаардаж байгаа. Уран бүтээлийн продюсерын багууд бүгд хянадаг. 

Энэ жил нарны домог гэдэг концепцыг барьж байгаа. " гэлээ 

Дашрамд дурдахад энэ зохиол нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, төр, нийгмийн зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуайн зохиол. Таван багц сум нэгдвэл хүчтэй, бие биенээ хүндэтгэх хайрлах талаар гардаг байна.

Мөн Баяр наадмыг зохион байгуулах комиссоос "Дэлхий тэр чигээрээ цар тахалд нэрвэгдсэн учраас олон улсад  манай контент цацагдаж, Монголын ард түмэн бидний сэтгэл санааг өргөх юм хийж гэсэн цар хүрээнд наадмыг зохион байгуулна. Өмнөх жилүүдэд наадмын нээлт, хаалт 600 сая байсан. Энэ жилийнх 850 сая. Наадам зохион байгуулах газарт өдөр бүр ариутгал хийх зардал, уран бүтээлчдийн дархлааг унагахгүйн тулд чанартай хоол, эм бэлдмэл хэрэглэж байгаа. " гэсэн юм.

Түүнчлэн Урлаг соёлын салбар хорооны гишүүн, Үндэсний их театрын дарга Г.Цоггэрэл "Төмрийн үнэ өссөн учраас зардалд өөрчлөлт ороход нөлөөлсөн. Богинохон хугацаанд ард түмэндээ гоё юм харуулъя гэж бодож байна. Ямар ч наадмыг шүүмжилдэг. Гэхдээ бид хийх ёстой. Энэ бол бидний үүрэг" гэж ярьсан юм.