Яруу найрагт шимтэн дурлагчдын хүсэн хүлээдэг Болор цом наадам 38 дахь удаагаа амжилттай зохиогдлоо. Яруу найрагч О.Цэнд-Аюуш "Хүннү хүн" шүлгээрээ эгшиглэнт эхийн хишигт яруу найрагчаар тодорч, Болор цомын эзэн болжээ.  11 жилийн турш оролцож, олон ч удаа  аман хүзүүдэж байсан  түүнийг  энэ жил шилдгээр тодорно гэсэн битүүхэн хүлээлт байсан юм. 

Тэрбээр "шагнал авч үг хэлэхдээ "Би 12 дахь жилээ уралдаж байна. Нуугаад яахав заримдаа энэ мөч надад ирэх юм гэж бодож л явсан. Эх орондоо баярлалаа. Ижийдээ баярлалаа. Арагндаа үүрч өсгөсөн эмгэг эхдээ баярлалаа. Тал нутгийн хүүг "Болор цом"-ын эзнээр хүндэтгэн тодруулсанд та бүхэнд баярлалаа. Өдий зэрэгтээ яваа минь агуу их Арлааны Эрдэнэ-Очирын ач гавьяа юм шүү. Таныг харж байгаа гэдэгт итгэж байна." хэмээснээр олны сэтгэлийг хөдөлгөлөө. 

Өнгөрсөн онд өгсөн ярилцлагадаа "Надад заавал “Болор цом”-ын эзэн болно гэсэн улайрсан шунал байхгүй ээ. Энэ наадамд иртэйхэн шүлэг унших юмсан л гэж бодож явдаг даа. Би 11 дэх жилдээ “Болор цом”-д оролцож байна. Үүнээс есөд нь айрагджээ. Цаг хугацаа бүхнийг харуулна байх даа. Хэзээ эзэн болохыг нь би яаж мэдэх вэ. Тэр цомыг авсан ч, аваагүй ч Цэнд-Аюуш Цэнд-Аюушаараа л байна. " гэж байжээ.