Малчид, иргэдийн анхааралд:

Төв болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Оройны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Өдөртөө говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 16-21 градус,  Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 21-26 градус,  Их нууруудын хотгороор 26-31 градус, говийн бүс нутгаар 31-36 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 28-30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 26-28 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 26-28 градус дулаан байна.